"Гандирсын ганган бичиг соёл мину" уриан дор зохион байгуулагдсан "Бичиг үсгийн баяр-2024" Бор-Өндөр суманд 2024.05.11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгийн 18 сум 5 тосгодоос нийт 400 гаруй багш, сурагчид 2 өдрийн турш 9 төрлийн уралдаанд авьяас билгээ уралдуулан дүнгээ гаргаж шилдгүүдээ тодрууллаа. Өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх их үйлсэд гар бие оролцон Бичиг үсгийн баярыг зорин ирсэн сумын удирдлагууд, сургууль цэцэрлэгийн багш нар, төрийн албан хаагчид, сурагчдадаа талархал илэрхийлье.