Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, соёлын ажилтнуудад шагнал гардууллаа.
Хэнтий аймгийн 100 жилийн ойн медалиар Соёлын төвийн техникч Ш.Энхтайван, "Соёлын гавьяа" одонгоор Бор-Өндөр бага сургуулийн дуу хөгжмийн багш О.Цогтбаяр, "Соёлын алдар" медалиар БӨЦС-ийн багш Ч.Саруултөгс, залуу уран бүтээлч Х.Нямхатан, Бор-Өндөр сумын ИТХ-ын нэрэмжит шагналаар хөгжмийн багш А.Тэргэл, өвийн ажилтан Б.Энх-Амар, Засаг даргын нэрэмжит шагналаар бүжгийн багш МУСТА М.Соёлсувд, номын санч Д.Гантогоо, Соёлын төвийн нэрэмжит "Авьяаслаг сурагч" медалиар морин хуурын дугуйлангийн сурагч М.Шинэ-Эрдэнэ, О.Дүүрэнжаргал, О.Ууган-Эрдэнэ, Г.Төгөлдөр, Б.Нарангоо, Хар цагаан оргил 1 хамтлагийн гишүүн Б.Болор, С.Энхмөнх, Б.Эрхсаран, Б.Эмүжин нар тус тус шагнагдлаа. Шагнал авсан соёлын ажилтнууд, дугуйлангийн сурагчдадаа баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.