МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж буй Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Мөнхнаранг Дэд хурандаа, Р.Мөнхдоржийг Хошууч, Л.Мөнхжаргалыг Ахлах дэслэгч цолоор шагнасан байна.

Иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо гамшиг ослоос хамгаалах эрэлхэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй нийт алба хаагчдадаа баяр хүргэе

2024-05-28 19:10:00