ӨНӨӨДӨР 38 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОН, ДАРХАН БЭР, УРАН БЭРИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулдаг уламжлалтай.

Бор-Өндөр сумын хувьд энэ жил алдарт эхийн I одонг 1, II одонг 20 эх, Дархан бэр, Уран бэрийн шагналыг 17 ээж гардан авлаа.

Алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2024-05-31 22:20:00