Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд сумын удирдлагууд оролцож нийт хүүхэд багачууддаа баяр хүргэлээ. Мөн сум орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үе тэнгийнхнээ манлайлан суралцаж байгаа сурагчдаа шагнаж урамшууллаа.