МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ ОЮУТНУУДААР 85 СУРАГЧИЙН ШИРЭЭ, САНДАЛ ХИЙЛГЭЛЭЭ.

Бор-Өндөр сум нь 2023 онд төсвийн орлогоо 1,1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж энэхүү орлогоо орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллагуудын өмнө тулгараад байсан нилээдгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын ИТХ-аар төсвөө батлуулсан. Энэхүү ажлын хүрээнд сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар нь Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн боловсролын сургуульд 85 сурагчийн ширээ, сандлын захиалгыг өгч хийлгүүлэн өнөөдөр хүлээж авлаа. Тус ширээ сандлыг 28,4 сая төгрөгийн өртөгөөр гэрээ хийн гүйцэтгүүлж “Бор-Өндөр” ЕБС, “Оюуны уурхай” ЕБС-ийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдад хүлээлгэн өглөө.

2024-06-03 21:25:00