Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 27 дугаар хуралдаанд аймгийн Хурлын төлөөлөгч, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Отгонцэцэг оролцлоо. Уг хурлаар 7 асуудал шийдвэрлэн баталсан байна.
Үүнд “Бор-Өндөр Хот тохижилт” ТБАГУТҮГ-ын ажилчдын цалингийн нэмэгдэл 200.0 сая төгрөгийн дэмжлэгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталж дэмжлэг үзүүлэхээр болжээ.