Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат волейболын спортын мастер Сүхбатын Өнөр-Эрдэнийн нэрэмжит 2024 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн волейболын тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 14 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.