Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг байгууллага-нэг цэцэрлэг” аяныг өрнүүлж байгаатай холбогдуулан Бор-Өндөр сумын 15 албан байгууллага 2130 мод тарьжээ. Модны арчилалт, усалгаанд гэрээт ажилтан М.Цэцэгмаа 5 дугаар сарын байдлаар 2 удаа хяналт тавин ажиллаж байна.