МОНГОЛЫНХОО ЭРДЭНЭТ МАЛ СҮРГИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭРЭЭ НЭГДЭЦГЭЭЕ.

“Монголросцветмет” ТӨҮГ, харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн зүгээс өвөлжилт, хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан малчдадаа туслах чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд сумын Онцгой комисст 40кг-ын савлагаа бүхий нийт 500 ширхэг 20 тонн малын хорголжин тэжээл, 10 тонн хивэгийг хүлээлгэн өглөө. Хандив тусламж илгээсэн “Монголросцветмет” ТӨҮГ, харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн хамт олон та бүхэндээ малчин түмнийхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2024-04-12 18:00:00