БОР-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ 4 ДЭХ ӨДРӨӨ ЯВАГДЛАА. ✅✅✅

Өвөлжилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэсч байгаа бөгөөд малын сэг зэмийг зохих цэгт хаяхгүй байгаагаас сумын эргэн тойронд сэг зэм ихээр хуримтлагдаж, дулааны улиралд халдварт өвчин бий болох эрсдэлийг бууруулах үүднээс 4 өдрийн турш нийт 752 ширхэг малын сэг зэмийг цуглуулж устгалаа. Үүнд хяналтаар Хот тохижилтын албан хаагчид, сумын Онцгой комиссын дэргэдэх Мэргэжлийн анги болон уул уурхай, тээвэрлэлтийн аж ахуй нэгжүүдийг Сумын Засаг даргын захирамжаар дайчлан төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллалаа. Одоо хогийн цэгийг цэвэрлэх ажил үлдсэн байна. Хамтран ажилласан "Sunrise in the morning" ХХК болон Б.Энхбаатар, Б.Энхбат нартаа талархал илэрхийлье.
Цэвэрлэгээ халдваргүйтэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд эсвэл төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандахыг УРИАЛЖ байна.

2024-03-13 14:00:00