Цас зудын нөхцөл байдлаас шалтгаалан өмнө нь гаргасан замууд шуурч битүүрэн тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон Өлгий 6 дугаар багийн малчин өрхүүдэд эрүүл мэнд, төрийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл татан авах боломжийг хангах зорилгоор Ковш түрэгчээр 46км замыг түрж гарган, шар усны үерт өртөж болзошгүй 6 айлын өвөлжөөний хашааны цасыг цэвэрлэж, худгийн цас арилгах, малын бэлчээр гаргах ажил хийгдлээ. Сумын хэмжээнд нийт 406,4км замын цасыг түрж гарган, малын бэлчээр гаргах ажил хийгдсэн байна.