БОР-ӨНДӨР СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ 7 ДАХЬ ӨДРӨӨ ЯВАГДЛАА. ✅✅✅

Өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэсч байгаа бөгөөд малын сэг зэмийг зохих цэгт хаяхгүй байгаагаас сумын эргэн тойронд сэг зэм ихээр хуримтлагдаж, дулааны улиралд халдварт өвчин бий болох эрсдэлийг бууруулах үүднээс 7 өдрийн турш сумын эргэн тойронд нийт 752 ширхэг, хогийн нэгдсэн цэг дээр 1200 орчим малын сэг зэмийг цуглуулж устгалаа. Үүнд хяналтаар Хот тохижилтын албан хаагчид ажиллаж, уул уурхай, тээвэрлэлтийн аж ахуй нэгжүүдийг Сумын Засаг даргын захирамжаар дайчлан төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллаж байна. Хамтран ажилласан "Хустайн шил" ХХК, тээврийн жолооч Н.Бямбадорж нартаа талархал илэрхийлье.

Цэвэрлэгээ халдваргүйтэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд эсвэл төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандахыг УРИАЛЖ байна.

2024-03-16 15:00:00