“АСУУДЛААС ШИЙДЭЛД”

Хэнтий аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “АСУУДЛААС-ШИЙДЭЛД” тэмцээнд Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар оролцож байна.

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын хамт олны хурлаа хийж, бүх албан хаагчид бичиж ирсэн асуудал, шийдлийн гарцаа танилцуулж, нэгтгэн нийт 21 асуудал дэвшүүлснээс хамгийн олон санал авсан нэг асуудал, шийдлээ шалгарууллаа.

“АСУУДЛААС-ШИЙДЭЛД” тэмцээний хүрээнд шалгарсан асуудлыг практикт шийдэх ЗДТГазрын дарга З.Ууганжаргал ахлуулсөн НБМэргэжилтэн Ц.Эсүжин, ДАХМ Ц.Жаргалсайхан, БЗДарга Ч.Саруулмөнх, Санхүү албаны мэргэжилтэн Б.Оюунтуяа, ХЖДҮХХМэргэжилтэн Ц.Мөнхгэрэл нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй багийг байгуулаад байна.

2024-03-20 15:00:00