Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор хийгдэж буй “ХУРДАН” цэгийн нээлтийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулах гэж байна. Тус цэг нээгдсэнээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авч, нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаа 2023 оны есдүгээр сарын 7-ны 16:00 цагт ЗДТГ-ын байранд болно.
Мөн Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны есдүгээр сарын 7-ны 17:00 цагт Соёлын төвд иргэд, албан байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ.