Монголын хүндийн өргөлтийн холбоо, Хэнтий аймгийн Биеийн тамир спортын хороо, Бор-Өндөр сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан Хүндийн өргөлтийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 187 тамирчин 2 өдрийн турш БӨЕБС-ийн зааланд хүч, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Бор-Өндөр сумаас 22 тамирчин оролцож 12 хүрэл медаль хүртсэн байна. Уг үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт мөн Хэнтий аймгийн БТСХ-ны дарга Г.Нэргүйбаатар, Хэнтий аймгийн хүндийн өргөлтийн дасгалжуулагч ОУХМ Б.Үүлэнтайсуухүү зэрэг хүндэт зочид оролцлоо. Монгол улсын спортын мастер Ч.Баттөр болон бусад тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье.