БОР-ӨНДӨР СУМЫН 5 ДУГААР БАГИЙН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА. ✅✅✅

Засаг даргын захирамжаар Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсгийг томилон 03-р сарын 04-ний өдрөөс эхлүүлэн ажил үргэлжилсээр байна.

3-р сарын 25-нд Хүйх 5-р багт нийт 93км-т буюу 6 айлын 715 ширхэг малын сэг зэмийг устгалаа.

Сэг зэм устгалын ажлыг 05-р сарын 01-ний өдрийн дотор дуусгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хамтран ажилласан "Бор-Өндөр” УБҮ, “Бумбат өндөр транс” ХХК-ууддаа талархал илэрхийлье.

Цэвэрлэгээ халдваргүйтгэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд, гуу жалганд, төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандахыг УРИАЛЖ байна.

2024-03-26 17:00:00