Бор-Өндөр сумын "Бор-Өндөр" 1-р баг дээр 84,348,544 төгрөг, "Уурхайчин" 4-р баг дээр 145,543,121 төгрөгөөр "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ийн санхүүжилтээр хийгдэх гэрэлтүүлгийн ажлыг тендерт шалгарсан "Сонголт нар" ХХК гүйцэтгэсэн бөгөөд 4-р баг дээр нийт 63 гэрлийн шон бүхий гэрэлтүүлэгч, 1-р багийн арын замын 20 ширхэг гэрэлтүүлэгчийн толгойнд 100 вт-ын 20 ширхэг, 50 вт-ын 20 ширхэг толгой суурилуулих, 1 болон 2-р багийн 55 шонд туузан гэрэлтүүлэг ороох, нийгмийн хариуцлагын хүрээнд 38-р байрны сагсны талбайн туузан гэрэлтүүлэг хийх ажлыг гүйцэтгэж Хэнтий аймгийн ГХБХБ-ын хяналтын инженер, орон нутгаас томилогдсон ажлын хэсэг, ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн хороогоор хянуулан байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.