Бор-Өндөр сумынхаа хүүхдүүдийн санал санаачилгыг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд хүргэх, хүүхдийн бодит оролцоог сайжруулах, нийгмийн хөгжилд хүүхдүүдийн оролцоог хэрхэн хангах, цаашид хүүхдээр дамжуулан нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх, хүүхэд хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Хүүхдийн оролцоо - Хөгжлийн эхлэл” чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтанд Засаг дарга Г.Адъяабилэгт, ИТХ-ын Нарийн бичгийн дарга О.Сүхбаатар, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Эсүжин нар оролцож сурагчдын санал хүсэлтийг сонслоо.