Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам мөн Монгол улсын Засгийн газрын 340 дүгээр тогтоол Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улс орон даяар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 16:00 цагт сумын хэмжээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж дадлага сургуулилт зохион байгууллаа.