АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБАТ СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. ✅✅✅

Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга Бор-Өндөр суманд ажиллаж сумын Онцгой комиссыг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдуулан тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа. Сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Адъяабилэгт цас зудын эрсдэлт нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, хорогдсон малын сэг зэм цуглуулах, устгах, ариутгах ажлын явц, малын гоц халдварт цэцэг өвчний талаарх танилцуулга мэдээллийг хийн цаашид байгаль цаг уурын аюулт үзэгдлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, ард иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд шаардлагатай байгаа ажлын саналуудыг аймгийн Онцгой комисст хүргүүлэв.

2024-03-31 17:20:00