БОР-ӨНДӨР СУМАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "ХУРДАН" ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА.

Төрийн цахим үйлчилгээний ”ХУРДАН” цэг нь үйл ажиллагаагаа хүн, хуулийн этгээдэд ойртуулах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын байранд операторын горимоор 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39, байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Үүнд:

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

• Гэрлэлтийн лавлагаа

• Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

• Иргэний үнэмлэхийн лавлагаа

• Жолоочийн лавлагаа, мэдээлэл

• Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

• Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

• Жолоодох эрхийн оноо

• Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах

• Вакцины гэрчилгээ

• Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авахаас гадна тус цэгээс сумын иргэд мөн дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.

Иргэн та үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх болон E-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаартайгаа ирнэ үү.

2023-09-06 16:10:00