Сумын Засаг даргын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн захирамжаар Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
04 дүгээр сарын 01-ний өдөр Хүйх 5-р багт нийт 82км-т буюу 8 айлын 558 ширхэг малын сэг зэмийг устгасан байна.
Хамтран ажилласан "Бор-Өндөр” УБҮ, “Ричнай” ХХК-ууддаа талархал илэрхийлье.
Цэвэрлэгээ халдваргүйтгэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд, гуу жалганд, төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандана уу.