Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газрын Бор-Өндөр сумын ажилтан Б.Энхжаргал бүх нийтийн Цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар албан байгууллагуудад зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд 3 дугаар цэцэрлэгийн хамт олонг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтаар Цахим ур чадвар, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, E-kids ашиглалт сэдвээр мэдээлэл хүргэн ажиллаа.