БОР-ӨНДӨР СУМЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА. ✅✅✅

Сумын Засаг даргын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн захирамжаар Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

04 дүгээр сарын 12-ны өдөр Өлгий 6-р багт ХААТ-ийн дарга П.Энх-Амгалангаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 1069 ширхэг малын сэг зэмийг устгасан байна. Хамтран ажилласан “Дарханфлюорит” ХХК, “Тэмээжин говь” ХХК-ууддаа талархал илэрхийлье.

Цэвэрлэгээ халдваргүйтгэл хийсний дараа шинээр хогийн цэг үүсгэх, ухсан нүхний гадна талд, гуу жалганд, төв зам дагуу болон бусад газарт үхсэн малын сэг зэмийг зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр малчид, иргэд анхаарч ухамсартай хандана уу.

2024-04-15 12:55:00