БОР-ӨНДӨР СУМ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН САЛБАРТАЙ БОЛЛОО.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Хууль зүйн туслалцааны төвтэй Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт нь харилцан тохиролцож хамтран ажилласны дагуу зарлагдсан салбарын Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтанд тус сумын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Л.Номин-Эрдэнэ шалгарсан байх тул 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь албан ёсоор Орон нутгийн өмчийн нэгдүгээр байр /Хот тохижилт/-ын 01 тоот өрөөнд эхлүүллээ.

✅Хууль зүйн туслалцааны тухай хуулиар Төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу:

✔️Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх

✔️Өмгөөллийн үйлчилгээг хуульд тусгайлан заасан иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх

✔️Эрх зүйн мэдээлэл, сургалт сурталчилгааг үнэ төлбөргүй хийх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

        
    	    
        <div style= 2024-04-16 16:45:00