Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарын хүчин зүтгэл дэмжлэгээр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 2024 оны 2 дугаар улиралд багтан ашиглалтанд орохоор төлөвлөгдөн үргэлжилж байна.
“Бор-Өндөр” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “Их наяд хөгжил” ХХК гүйцэтгэж байна.
Тус барилга нь зоорийн давхар, техникийн дээд давхараас гадна 3 давхар, цутгамал төмөр бетон карказ хийцлэл, гал дэмждэггүй файбер металл хавтантай , 1,5кв буюу 8 хүний даац хүчин чадалтай цахилгаан лифттэй бөгөөд үзлэг оношлогоо, хэвтэн эмчлүүлэгч нарын өрөө, лаборатори, рентген, томограф, шинжилгээ, мэс заслын өрөө, гал тогоо, сургалтын танхим болон морг, техникийн өрөө тасалгаанууд зэргийг багтаасан 3080м/кв талбайтай байх юм.
Барилгын ажлын төсөвт өртөг нь 5,9 тэрбум төгрөг, барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.