ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор “Зүүн бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын анхдугаар тэмцээн” Чингис хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 60 орчим артист, 15 төрөлд өрсөлдсөн. Бор-Өндөр сумаас 11 төрөлд оролцож 12 шагналын эзэд боллоо.

2024-04-17 11:55:00