Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар “Бор-Өндөр Хот тохижилт” ТБАГУТҮГ-ын ажилчдад Засаг даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2024 онд орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, үйл ажиллагааны мэдээллийг тайлагнан, сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг нь 2023 онд ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, хэрэгжилтийг танилцуулж ажиллалаа.
Уулзалтын дундуур Хот тохижилтын ахмад ажилтан Д.Нямсүрэн нь Ардын хувьсгалын 100н жилийн ойн хүндэт медалиар шагнуулсныг гардууллаа. Мөн Байгууллагад болоод ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг хүлээн авч сонсож байна.
Уулзалтын төгсгөлд Засаг даргын орлогч Х.Галбадрах нь Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах ажил, “Тэрбум мод” тарих хөдөлгөөний хүрээнд “Нэг байгууллага - Нэг цэцэрлэг” аяны төлөвлөгөө, хог ангилан ялгах ач холбогдлын талаар болон Малын сэг зэм устгалын явцын талаар танилцууллаа.