СУМЫН ЗАСАГ ДАРГА 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГАА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД ТАНИЛЦУУЛЛАА.

Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт нар Мэргэжлийн боловсролын сургуулийн багш ажилчдад Засаг даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2024 онд орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, үйл ажиллагааны мэдээллийг тайлагнан, сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг нь 2023 онд ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, хэрэгжилтийг танилцууллаа. ✅

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах ажил, “Тэрбум мод” тарих хөдөлгөөний хүрээнд “Нэг байгууллага - Нэг цэцэрлэг” аяны төлөвлөгөө, хог ангилан ялгах ач холбогдлын талаар болон Малын сэг зэм устгалын явцын талаар мэдээллийг өглөө. Хурлын төгсгөлд байгууллага болоод ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг хүлээн авч сонсож байна.

2024-04-20 09:25:00