Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бор-Өндөр суманд зохион байгуулагдаж байна. Уг бэлэн байдлын үзлэгийн гол зорилго нь хаврын хуурайшилтын улирал эхэлж ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын ой хээрийн түймэртэй тэмцэх томилгоот “Шуурхай бүлэг”-ийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор явагдаж байна.