Сум орон нутгийнхаа хүүхэд багачуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, багаар хамтран ажиллах дадал чадварыг суулгах, зөв хүмүүжилтэй болгох, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжих, гэр бүлийн шинэлэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Бор-Өндөр суманд ТИЙБОЛ спортыг хөгжүүлэхээр зорин Засаг дарга Г.Адъяабилэгт нь 2 багц Тийболын спортын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч, Монголын Тийболын үндэсний холбооны багш, дасгалжуулагч нарыг урин авчирч 2 удаагийн сургалтыг зохион байгуулан дасгалжуулагч багшийг бэлдэж ажиллалаа. Үүний үр дүнд 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутгаас оролцсон анхны сум боллоо.
Япон улсад 2024 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах Тийболын тэмцээнд оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээнд 2 багийг дэмжин оролцуулж Азийн Тийболын дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи Хэнтий аймгийг төлөөлөн оролцох Бор-Өндөр сумын 1 багийг оролцуулна гэж амлалт өглөө.