2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ИТХ-ын ажлын албаны дарга О.Сүхбаатар болон багийн засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд Бор-Өндөр ахлах бага сургууль, Их-Ирээдүй сургууль, 1,2,3-р цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, боловсролын байгууллагын удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад багш нар, ажилтан албан хаагчид, алдрай бяцхан хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, сурлага урлаг спортод нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Мөн нээлтийн үеэр:

✅Г.Энхсаруул эрхлэгчтэй 2-р цэцэрлэгт өргөө цагаан гэр, Жи Мобайлын суурин утас

✅П.Адилжаргал эрхлэгчтэй 1-р цэцэрлэг, Д.Гэрэлмаа эрхлэгчтэй 3-р цэцэрлэгийн хамт олонд бүтэн жил үнэгүй ярих Жи Мобайлын суурин утас бэлэглэлээ.

Хүүхэд бүрийн бяцхан зүрх хөөр баяраар бялхаж, хүүхэд бүрийн нүдэнд баярын оч гэрэлтэн аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

2023-09-01 17:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0