МОНГОЛЫНХОО ЭРДЭНЭТ МАЛ СҮРГИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭРЭЭ НЭГДЭЦГЭЭЕ.

Зудын хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аянд нэгдсэн “ЗДТГ”, “Соёлын төв”, “Бор-Өндөр Хот тохижилт” ТБАГУТҮГ, “Нэгдсэн эмнэлэг”, "Мэргэжлийн боловсролын сургууль", “Бор-Өндөр Бага сургууль”, "1 дүгээр цэцэрлэг", “2 дугаар цэцэрлэг”, "3 дугаар цэцэрлэг", хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид, тэээвэрчид та бүхэндээ талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрч байг.

Бор-Өндөр сумын хэмжээнд цас зузаарч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байна. Иймд Бор-Өндөр нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж эрхлэгчид та бүхнийг эрдэнэт мал сүрэг, эгэл бор малчдадаа өнтэй сайхан өвөлжиж дэлгэр цагтай амар мэнд золгоход тусламжийн гараа сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

2024-01-15 10:40:00