Зудын хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аянд нэгдсэн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид мөн тээвэрчид та бүхэндээ талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрч байг.
Бор-Өндөр сумын хэмжээнд цас зузаарч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байна. Иймд Бор-Өндөр нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж эрхлэгчид та бүхнийг эрдэнэт мал сүрэг, эгэл бор малчдадаа өнтэй сайхан өвөлжиж дэлгэр цагтай амар мэнд золгоход тусламжийн гараа сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.