Өнөөдөр өвс, тэжээл авахаар ирсэн малчдад 5 дугаар багийн Засаг дарга Б.Мөнх-Оргил, 6 дугаар багийн Засаг дарга Н.Отгонбилэг мөн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс хамтран “What3words" буюу "3 үгт хаяг" байршил тогтоох гар утасны аппликейшнийг хэрхэн өөрийн гар утсан дээрээ суулгаж ашиглах талаар заавар зөвлөмж өгч, тараах материал тарааж ажиллалаа.
Тус "What3words" 3 үгт хаяг, байршил тогтоох аппликейшн нь цасан болон шороон шуурганы үед төөрсөн, өөрийн байгаа байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд нэн хэрэгтэй гар утасны аппликейшн юм.