Зудын хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аянд нэгдсэн “Соёлын төв”, “Бор-Өндөр Хот тохижилт” ТБАГУТҮГ, "Мэргэжлийн боловсролын сургууль", "Нэгдсэн эмнэлэг", “Бор-Өндөр Бага сургууль”, "1 дүгээр цэцэрлэг", “2 дугаар цэцэрлэг”, "3 дугаар цэцэрлэг"-ийн хамт олондоо талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрч байг.
Бор-Өндөр сумын хэмжээнд цас зузаарч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байна. Иймд Бор-Өндөр нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж эрхлэгчид та бүхнийг малчдадаа тусламжийн гараа сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.