Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Сумын Онцгой комиссын зүгээс “Бор-Өндөр сумын хэмжээнд өвөлжилт хүндрэн цагаан зудын эрсдэлт нөхцөлд орсон тул нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу” гэсэн хүсэлтийг тавьсны дагуу аж ахуйн нэгж байгууллагуудаас дэмжлэг болгон ирүүлсэн өвснөөс 121 малчин өрхөд тус бүр 10 боодол, мал бүхий 64 иргэнд тус бүр 5 боодол нийт 1530 боодол өвсийг олголоо. Өвсөө аваагүй малчид болон мал бүхий иргэд Хүйх 5-р баг, Өлгий 6-р багийн Засаг дарга нартай холбогдон өвс, тэжээлийн агуулахаас очиж авна уу.
Цас зудын хүндрэлтэй цаг хугацаанд малчдадаа дэмжлэг үзүүлж буй “Монголросцветмет” ТӨҮГ, “Бор-Өндөр УБҮ”, “Бор-Өндөр Мандал" ХХК, “ХТД” ХХК, "МТМ Гоулд" ХХК, "Тавин-Эх" ХХК, “Арвин хүдэр” ХХК, “Си Эм Кэй Ай” ХХК, “Хөх бишрэлт” ХХК, “Уулс мандал” ХХК, “Мера бластик” ХХК, “Эйтернэти” ХХК-ний хамт олонд БАЯРЛАЛАА.