“ШИНЭ ХӨДӨӨ-2024” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. ✅✅✅

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хөдөө-2024” төслийн хэлэлцүүлэг Чингис хотноо эхэлж байна. Тус хэлэлцүүлэгт Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, малчдын төлөөлөл, Багийн засаг дарга нар оролцож байгаа юм.

2023-12-27 15:30:00