2022.10.12
Бор-Өндөр цогцолбор сургуулийн багш Түүх нийгмийн ухааны багш О.Мөнгөнтуул, Г.Гэрэлтуяа нар Авлигатай тэмцэх газраас зохион явуулсан "Шударга ёсны танхим"-ын төслийн шалгаруулалтанд оролцож 30.133.500 төгрөгний хөрөнгө оруулалтаар суманд анх удаа уг танхимыг байгуулаад байна.
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга н.Цэнд-Аюушаар ахлуулсан ажлын хэсэг Бор-Өндөр суманд хүрэлцэн ирж "Шударга ёсны танхим"-ын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж Бор-Өндөр цогцолбор сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч байна.
Уг уулзалтаар Шударга ёсны клубын үйл ажиллагаанд соён гэгээрүүлэх сургалт, чиглүүлэх сургалтыг тус тус орж клубын үйл ажиллагаатай танилцлаа.