Сумын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Бор-Өндөрийн нас мэргэжлийн онцлогтой 150-аад хүнийг хамруулсан хөгжлийн форум, иргэдийн төлөөлөл 200 шахам хүнтэй хийх уулзалтыг тус тус зохион байгууллаа.
Бор-Өндөрчүүд 4 салбарын хэлэлцүүлгээр тулгамдаж буй 30 гаруй асуудлыг шийдлийн хамт тодорхойлж, саналаа уламжлав. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Бор-Өндөрийн ногоочдоос уламжилсан хөрс, усны дээжид шинжилгээ хийсэн зөвлөмжийг сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат иргэдэд Засгийн газрын авилгатай тэмцэх үйл ажиллагаа, төсвийн талаар мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.