Цаг агаарын сэрэмжлүүлэг

ИРГЭД ТА БҮХНИЙГ ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ХОЛЫН ЗАМД ГАРАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА✅✅✅

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэхүү цаг агаарын үзэгдэл нь өнөө оройн 22 цаг хүртэл үргэлжлээд зогсох төлөвтэй байгаа ч шөнөдөө 0 градусаас дээш хүйтэрч, замын халтиргаа гулгаа ихсэж, салхины эрч ширүүсч, тал газраараа шуурна гэдгийг УЦУОШТ-өөс мэдээллээ.

Тиймээс иргэд та бүхэн:

• Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

• -Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх

• -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

• -Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Харин сумдын Засаг дарга, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ажиллах хүн хүч, машин, техникийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах, Иргэд, малчин өрхийн утасны дугаарыг тодотгон аймийн Онцгой байдлын газар, Ус цаг уурын орчны шинжилгээний албанд хүргүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ /багц мессеж/-г олон удаагийн давтамжтай хүргэж ажиллах, болзошгүй, гамшиг, ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

2022-10-30 00:00:00