Бор-Өндөр сумын Нархан 2 дугаар цэцэрлэгийн нийт хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, хүүхэд бүрт шүдний сойз бэлэглэлээ. Үзлэгт нийт 103 хүүхэд хамрагдсанаас 63,1% нь буюу 65 хүүхэд өвчлөлтэй гарч 155 шүдэнд цоорол зогсоох хар түрхлэгийг түрхэж зөвлөгөө өглөө. Хамтран ажилласан Бор-Өндөр сумын "Dental House" шүдний эмнэлэгийн хамт олондоо баярлалаа.
Бор-Өндөр сум | 2023.12.11