Хэнтий аймагт түүхэн аялал жуучлал хөгжүүлэх ажлын хүрээнд Замын Үүд-Даланжаргалан-Бор-Өндөр-Өндөрхаан-Ульхан чиглэлийн авто замуудын нэг болох Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын нээлт 2022.10.29-ний өдөр болж өндөрлөлөө
Нээлтэнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Тогтохбаяр, Хэнтий аймгийн ЗД-ын орлогч Л.Батсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат, Билэг зам ХХК-ийн ерөнхий захирал Ч.Батбилэг, мөн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбат, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, УБҮ-ийн захирал Б.Магсаржав, албан байгууллагын дарга эрхлэгч нар, багийн Засаг дарга нар арга хэмжээнд оролцож, хатуу хучилттай замыг хүлээн авлаа.