2023 оны ААН байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал боллоо. Хуралдаанаар ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг Аймгийн ИТХ-ын 23-р хуралдааны хэлэлцсэн асуудал, төсвийн талаар танилцууллаа. Мөн Засаг дарга Г.Адъяабилэгт цаг үеийн байдал, өвөлжилтийн талаар мэдээллийг өглөө.
Удахгүй ОНХС-ийн хөрөнгө, сумын давсан орлогоо иргэд, байгууллагуудын саналыг харгалзан эрэмбийн дагуу нэн шаардлагатай асуудлуудыг Сумын ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.