“МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР САЙЖРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Үндэсний статистикийн хорооноос аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн болон 89 багийн Засаг дарга хамрагдлаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан нээж “Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбартай холбоотой бодлого шийдвэр гаргахад мал тооллогын зохион байгуулалт, мэдээллийн үнэн бодит байдлыг сайжруулахад засаг захиргааны бүх түвшинд онцгойлон анхаарах, мал тооллогыг цахимжуулах шаардлага тулгарч байна. Иймд Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар бодит байдал, анхан шатны бүртгэлийг сайжруулахад чиглэсэн сургалтыг манай аймагт зохион байгуулж байгаа нь их чухал ач холбогдолтой юм. Хэрэглэгчдийг чанартай тоо мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалах чухал үүргийг гүйцэтгэж байгаа та бүхний сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн үг хэллээ.

2023-12-05 09:25:00