Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхэд хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд "Гэрэлт ирээдүй" өдөрлөгийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Цогзолмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Э.Рагчаадулам нар зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 30 хүүхэд хамрагдаж, "Миний мөрөөдөл" гар зургийн уралдаан, "Миний авьяас" тэмцээнүүд амжилттай явагдаж шагналт байруудыг шалгарууллаа.
Ивээн тэтгэж, хамтран ажилласан Бор-Өндөр сумын ЗДТГ, "Бор-Өндөр хурд" МСУХ, Чэрри блоссом, "Бор нуур" жимс ногооны дэлгүүр, "Дэлгэрнуурын хишиг" ХХК, "Морьтын даваа" ХХК, "Эгч дүүс" цайны газар, "Үжин" хүнсний дэлгүүр, "Хүслэн" төвдөө ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.