Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин гуравдугаар хуралдаанаар Аймгийн 2024 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Бор-Өндөр суманд:
Бор-Өндөр Цогцолбор сургуулийн "Б" байрны их засварт - 586.300.000₮
44, 45-р байрны орон сууцны иж бүрэн спорт тоглоомын талбай - 250.000.000₮
3-р цэцэрлэгийн гадна фасад үлдэгдэл санхүүжилт - 98.800.000₮
Орон Нутгийн Хөгжлийн Сан /ОНХС/-ийн хөрөнгө оруулалт - 628.000.000₮
Сумын давсан орлогыг 1.100.000.000 төгрөгөөр аймгийн дэмжлэг үзүүлж төсөв баталлаа.
Тун удахгүй сумын хурлаар иргэд, байгууллагуудын саналыг харгалзан эрэмбийн дагуу нэн шаардлагатай асуудлуудыг Засаг даргын өргөн барьснаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.