БОР-ӨНДӨР СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ УУЛЗЛАА.

Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Байгаль хамгаалагч Б.Баярбаясгалан нар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус орон нутагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд "ХТД" ХХК, "Бор-Өндөр Мандал" ХХК, "МТМ Гоулд" ХХК, "Тавин-Эх" ХХК тус бүр 5 сая төгрөгний өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Та бүхэнд ажил амжилтын дээдийг хүсэн ерөөе.         
    	    
        <div style= 2023-12-04 17:30:00