МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ 2023

Монгол бүжгийн гайхамшиг 2023 VIII удаагийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн уралдаанд УБ хот, 2 дүүрэг, 6 аймгийн 780 гаруй авьяаслаг бүжигчин сурагчид, хамтлагууд Ардын цөөхүүл, ардын хамтлаг, орчин үеийн гэсэн 3 төрлөөр 4 насны ангилалаар 2 өдрийн турш гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж Бор-Өндөрчүүд бидний нүд, чих, оюуныг баясгалаа.

Уралдааныг Сэлбэ олон улсын сургуулийн бүжгийн багш МУСТА Т.Отгонсүрэн, ЦДБЭЧ-ийн уран сайхны удирдагч, СУИС-ын бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн онол сургалтын тэнхимийн эрхлэгч МУСТА Л.Баттөр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч МУСТА Ц.Чинзориг нар шүүн явууллаа.

Уралдаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа зориулж Соёлын төв, БӨЦС-ийн хөгжмийн дугуйлангийн сурагчид, Болор шигтгээ 5, Хар цагаан оргил 1 хамтлагийн сурагчид мэндчилгээ дэвшүүлж уран бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа.

2023-12-04 10:15:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0